send link to app

Соргог


4.0 ( 4240 ratings )
Références Éducation
Développeur Ganbat Ganzurkh
Libre

sorgog

Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хууль, хяналтын байгууллагын ажилтнууд болон олон нийтэд зориулан зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аппликешныг гаргалаа.

Сүүлийн жилүүдэд агнуур болон худалдаанд ихээр өртөж, тоо толгой нь цөөрч, ховордож буй 80 орчим зүйл амьтны амьдрах орчин, тархалт, ховордлын үнэлгээ, хууль эрх зүй орчин, худалддаг эд, эрхтний талаарх мэдээ, баримтыг багтаасан энэхүү аппликешн нь хууль бусаар агнасан амьтдын гаралтай эд, эрхтэн, бүтээгдэхүүнийг иргэд худалдан авч эрсдэлд орохоос сэргийлэхээс гадна хууль хяналтын ажилтнууд амьтдыг хялбар таньж, тодорхойлон хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой. Цаашид уг бүтээлийг өргөжүүлэн боловсронгуй болгон хөгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа чухал байгааг иргэн бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг бууруулахад хамтдаа зүтгэе!